Баянхонгор аймаг Баянбулаг сум Бүрд 4-р баг
08:00AM- 16:00PM
Эмч
Сувилагч
Баянбулаг сумын Эрүүл Мэндийн Төв 1932 оны 06 дугаар сарын 22 нд сестра-1, санитор-1 гэсэн орон тоотой 280 төгрөгийн эмийн сантайгаар ард Цагааны 4 ханатай гэрээр амбулатори нээж ажиллуулж байсан.1945 онд бага эмчийн салбар болж орон тоо нь нэмэгдэн аж ахуй аргаар барилга үйлчилгээгээ өргөжүүлж 1968 оноос хүний их эмчийн салбар болон ажиллаж ирлээ. Анхны бага эмчээр Банзрагч гэдэг хүн ажиллаж хөдөөгийн ард түмэнд үйлчилж эхэлсэн байна. Бага эмчийн салбарт Бадраа доктор, Ичинхорлоо сувилагч нар ажиллаж байжээ. Хүн ардыг нөмөрсөн аймшигт өвчнөөс хотол олноо хамгаалан алтан амиа алдсан тус нутгийн үнэнч хүү Цогтын Магсар нь 1939 оны 6-р сард Архангай аймагт сувилагчийн курс ажиллаж байжээ. Тэрээр 1943 оны 9-р сард тус сумын 1-дүгээр багийн нутаг Рашаант гэдэг газар гарсан аюулт тахал өвчнөөс элэг нэгэнт ахан дүүсээ аврахын төлөө эмч хүний үүрэг зорилгоо биелүүлээд амь үрэгдсэн юм. Түүний алдар нэрийг мөнхжүүлэн аймгийн нэгдсэн больницыг 1960 онд түүний нэрэмжит болгосон билээ. Анхны сувилагчаар Доржваанчигийн Дүгэржав ажиллаж байсан 1944-1947 онд ардын цэргийн алба хаах хугацаандаа ариун цэврийн зааварлагч хийж байсан. 1947 онд Баянбулаг сумд ирж 1948 оноос анхны сувилагчаар ажиллаж байгаад 1952 оноос 1 дүгээр бригадын санитараар тасралтгүй 27 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ суужээ. “Алтан гадас” Одонт Ж.Магван Сувилагч бага эмч Ц.Дайрий нар төрөн гарсан юм. Сувилагч Ц.Өлзий, Ж.Тунгалаг, В.Алгаа, Ц.Рэнцэн, Г.Долгормаа, Л.Мягмаржав, Д.Жавхлан, Э.Пүрэвдорж, Л.Энхбилэг, О.Гандиймаа Д.Золжаргал нар ажиллаж байжээ. Их эмчийн салбар болсон цагаас эхлэн эрхлэгч эмчээр Б.Сандагсүрэн, Г.Нямаа, Сүрэн Б.Жамбал, С.Пүрэвсүх, Ё.Сүхбат, Б.Бааст, М.Эрдэнэчимэг, Ч.Цэрэндорж, Ж.Давааням, Ч.Мягмар, С.Энхбаяр, Ё.Сугарбаяр, Д.Энхзаяа, Ж.Бадамцэцэг, Э.Баасансүрэн, нар ажиллаж байлаа. Нягтлан бодогчоор Ц.Лхагвасүрэн, Б.Даваа, Д.Хандсүрэн, Д.Догсолмаа, эмийн санчаар Дүгэржав, Дуламсүрэн, Лхагваа, Ч.Чимгээ, Б.Чимгээ, нярваар С.Пэрэнлэй, Л.Дорждэрэм, Г.Жамбалсүрэн, Л.Гэнэндарам, С.Пүрэвдорж, Ж.Тунгалаг, Д.Жавхлан эх баригч бага эмчээр, Нурмаа, Лхагвасүрэн, Б.Пагамсүрэн, Цэрэнпагам, Балжинням, Б.Эрдэнэчимэг С.Эрдэнэчимэг, Д.Гэрэлмаа, Ч.Мягмар Асрагч үйлчлэгчээр Д.Даваажав, Г.Дангаасүрэн Л.Даринчулуун, Ч.Палам, С.Нанжид Ж.Мандах, Ц.Ядам, Д.Очгэрэл, жолоочоор Сүрэн, Дуламжав, Сосорбарам, Дашдондог, Д.Болд, Л.Дангаа, С.Жаргал, Д.Жаргалсайхан, Б.Рэнцэн, Р.Мөнхбат, Ж.Эрдэнэ нар хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж байлаа. 2010 оноос Эрүүл Мэндийн Төв болж эрхлэгч эмчээр Ц.Жаргалсайхан ажиллаж байсан бол 2013 – 2013 оны хооронд А.Дорждэрэм Эрхлэгч эмчээр ажиллаж байсан юм. Харин 2014 оноос өдгөө 11 жил тасралтгүй О.Гандиймаа нь Эрхлэгч эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд Баянхонгор аймагтаа эх хүүхдийн эндэгдэлгүй хамт олноор аймагтаа тэргүүн байр, аймгийн тэргүүний сумын эрүүл мэндийн төв, “эрсдэлгүй объект - зөрчилгүй хамт олон” зэрэг олон шагналыг жил дараалан авч, олонтоо шагнал авсныг тоочиж өгүүлээд дуусахгүй. Одоо энэхүү эрүүл мэндийн төв нь их эмч 2, эх баригч бага эмч 1 , дүн бүртгэгч бага эмч 1, багийн эмч 3, НЭМ-ийн ажилтан 1, дархлаажуулалтын сувилагч 1, ахлах сувилагч 1, ээлжийн сувилагч 4, лаборант 1, нягтлан 1, эмийн санч 1, үйлчлэгч 2, тогооч 1, жолооч 1, бичиг хэргийн ажилтан 1 гэсэн, хүний орон тоогоор ажиллаж сумынхаа 1702 хүн амд НЭМТҮ болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Статистик дүн мэдээгээр жилдээ 350 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.